by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төвүүдийг сонгон шалгаруулах урилга

2021/06/28    850 Үзсэн   

2021 оны 06 дугаар сарын 25

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16.1.4 дэх заалт, Дэлхий нийтэд тархаад байгаа Шинэ корона вирусийн тархалт, Монгол улсад үүсээд буй эрсдлийг даван туулах үүднээс Коронавируст халдвар (КОВИД-19) цар тахлын дэгдэлттэй холбогдуулан тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх төв, орон нутгийн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа”-г зохион байгуулах гэж байна.

Иймд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай “Даатгалын гэрээ” байгуулаагүй, үйл ажиллагаа явуулж байгаа, тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн  өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төвүүдийг сонгон шалгаруулалтад урьж байна.

 Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгууллагуудын материалыг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 07 дугаар сарын 02-ны өдрийн 17 цаг 30 минут  хүртэлх хугацаанд доорх цахим хаягаар ирүүлнэ үү.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй эмнэлэг нь дор дурьдсан баримт бичгийг бүрдүүлж Adobe PDF хэлбэрт шилжүүлж, цахимаар ирүүлэх бөгөөд сонгон шалгаруулалтын материалтай холбоотой мэдээлэл авах хүний нэр утасны дугаарыг ирүүлнэ үү.

Сонгон шалгаруулалтад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай байгууллагын албан хүсэлт (үзүүлэх тусламж, үйлчилгээ, төрлийг тусгах);
  2. Байгууллагын танилцуулга;
  3. Улсын бүртгэлийн болон эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, магадлан итгэмжлэлийн хуулбар;
  4. Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төвөөс үзүүлэх багц тусламж үйлчилгээнд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн жагсаалт (фото зураг);
  5. Хүний нөөцийн мэдээлэл (бүтэц орон тоо баталсан тушаал, хөдөлмөрийн гэрээ, диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар);
  6. Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн гэрээний биелэлт (сум, тосгоны Эрүүл мэндийн төвүүд аймгийн эрүүл мэндийн газрын үнэлгээг илрүүлэх);
  7. Цахим системд холбогдох боломжтойг нотлох баримт (интернетийн үйлчилгээний гэрээ, комьпютер, тоног төхөөрөмжийн хүчин чадал, жагсаалт);
  8. Нийгмийн даатгалын  шимтгэл төлөлтийн 2021 оны 3, 4, 5 дугаар сарын  тайлан /НД-7, НД-8 маягтаар/;
  9. Орлогын албан татварын 2020 оны жилийн эцсийн тайлан;.
  1. Сонгон шалгаруулалтад ирүүлсэн эрүүл мэндийн байгууллагуудын материалд ажлын хэсэг тухай бүр үнэлгээ хийж шийдвэр гарган ажиллана.

       Материал хүлээн авах цахим хаяг: munkhtuya.emdeg@gmail.com

                           Холбоо барих утасны дугаар: 70101116, 91078893 /Д.Мөнхтуяа/

Баримт бичгийг бүрдүүлэхтэй холбоотой шаардлагатай холбоосууд:

ЭМДҮЗ-ийн 2018 оны 09 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ыг доорх линк холбоосоос 

http://www.emd.gov.mn/%d1%8d%d0%bc%d0%b4%d2%af%d0%b7-%d0…/ татаж авна уу.

Тус сонгон шалгаруулалтын урилгыг “Зууны мэдээ “сонины 2021 оны 6-р сарын 28-ны өдрийн №128 (6605)дугаарын 6-р нүүрнээс үзнэ үү.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй