by
1800-1363

Мэдээ мэдээлэл

ЭМБ-уудыг сонгон шалгалгаруулалтад урьж байна

2021/07/26    1147 Үзсэн   

2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр                                                        Улаанбаатар хот

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16.1.4 дэх заалт, Дэлхий нийтэд тархаад байгаа Шинэ коронавирусийн тархалт, Монгол улсад үүсээд буй эрсдэлийг даван туулах үүднээс Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дэгдэлтийн үед үзүүлэх цогц тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ баталсан А/387,99 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах “сорьцод ПГУ Cov-SARS 2 шинжилгээ хийх” оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэх төрийн эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.

            Иймд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай “Даатгалын гэрээ” байгуулаагүй, үйл ажиллагаа явуулж байгаа, тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн, орчин үеийн нарийн мэргэжлийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангагдсан, Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах “сорьцод ПГУ Cov-SARS 2 шинжилгээ хийх” оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэх хүчин чадал бүхий төрийн эрүүл мэндийн байгууллагыг сонгон  шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Монгол Улсад коронавирусийн цар тахлын дотоод халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор улс даяар Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу Монгол улсын засгийн газрын “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоол хэрэгжиж байна.

Иймд сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгууллагуудын материалыг 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 07 дугаар сарын 30-ны өдрийн 17:30 хүртэлх хугацаанд доорх цахим хаягаар ирүүлнэ үү.

Сонгон шалгаруулалтад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай байгууллагын албан хүсэлт;
  2. Байгууллагын болон лабораторийн танилцуулга;
  3. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ болон лабораторийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
  4. Лабораторийн зохион байгуулалтын бүдүүвч зураг, хэмжээ (молекул биологийн хэсгийн тоног төхөөрөмжийн байршлыг тусгасан байх);
  5. Сорьцод ПГУ SARS-Cov-2 шинжилгээ хийх Молекул биологийн лабораторийн багаж, тоног төхөөрөмжийн жагсаалт (Roche LightMix, NIID эсхүл түүнтэй дүйцэхүйц тоног төхөөрөмж) техникийн үзүүлэлт танилцуулга, засвар үйлчилгээ, тохиргоо хийсэн байдал /явуулын бусад ПГУ-машин техник хэрэгсэл, бусад дагалдах тоног төхөөрөмж/
  6. Лабораторийн хүний нөөцийн чадавхын мэдээлэл (лабораторийн эмч, лаборант, ажиллагсдын тоо, мэргэжил тус бүрээр, ажлын байрны тодорхойлолт, гэрээ, бусад холбогдох баримт бичиг;
  7. Чанар, аюулгүй байдлыг хангасан урвалж, ПГУ оношлуурын жагсаалт, Цомог оношлуурууд лабораторийн тоног төхөөрөмжтэй тохирсон, үйлдвэрлэгчийн заавар, хүчинтэй хугацаа, ханган нийлүүлэгч байгууллагатай байгуулсан гэрээ
  8. Шинжилгээний чанарын дотоод хяналтын карт хөтөлсөн байдал (сүүлийн 1 сар буюу сүүлийн 30-аас доошгүй шинжилгээнийх);
  9. Халдвартай материалыг хадгалах, халдваргүйжүүлэх, устгах талаар журам, тушаал, гэрээ;
  10. Лабораторийн өдөр тутмын үйл ажиллагааг бүртгэх, статистик мэдээлэл, тайлан, мэдээ гаргах, хариуг дүгнэх гаргах, мэдээлэх зэрэг үйл ажиллагааны журам, цахим хэлбэрт шилжсэн эсэх;
  11. Лабораторид өдөрт, сард хийгдсэн шинжилгээний тоо (сүүлийн 1 сар),
  12. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны 4, 5, 6 дугаар сарын тайлан  (НД-7, НД-8 маягтаар);
  13. Орлогын албан татварын 2020 оны тайлан /ТТ-2 маягтаар/;
  14. Мэргэжлийн хяналтын газрын тодорхойлолт (тухайн лабораторийн үйл ажиллагаатай холбоотой гомдол гарсан эсэх талаар);
  15. Коронавируст халдварын үед тусламж үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрсөн Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн сайдын тушаал, шийдвэрийн хуулбар болон бусад нотлох албан бичгийн хуулбарыг ирүүлэх;

Материал хүлээн авах цахим хаяг: khurelbaatar.health@gmail.com

Холбоо барих утасны дугаар: 70101159, 99003867 /Н.Хүрэлбаатар/

Баримт бичгийг бүрдүүлэхтэй холбоотой шаардлагатай холбоосууд:

ЭМДҮЗ-ийн 2018 оны 09 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ыг доорх линк холбоосноос

http://www.emd.gov.mn/%d1%8d%d0%bc%d0%b4%d2%af%d0%b7-%d0…/        татаж авна уу.

Тус сонгон шалгаруулалтын урилгыг “Зууны мэдээ “сонины 2021 оны 7-р сарын 26-ны өдрийн дугаарын …………..-р нүүрнээс үзнэ үү.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй