by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвийн удирдлагуудад сургалт хийлээ

2021/05/21    484 Үзсэн   
Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо хамтран өнөөдөр Эрүүл мэндийн даатгалтай гэрээтэй өрхийн эрүүл мэндийн 135, сум тосгоны 350 нийт 500 гаруй өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн дарга, удирдлагуудыг хамруулан сургалт зохион байгууллаа.
May be an image of 2 people, screen, television and indoor
Тус сургалтад ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн болон зарим удирдлагууд оролцож анхан шатны эрүүл мэндийн төвийн бодлого цаашдын чиг хандлага, хүн амд үзүүлж буй тусламж үйлчилгээний чанар, санхүүжилт болон бусад асуудлаар өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай мэдээлэл солилцсон юм.
May be an image of 1 person
Мөн 2021 оны 04-р сарын 30-ны өдөр Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд нарын хамтарсан “Коронавируст халдварын эсрэг эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх журам, тусламж үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ батлах тухай” 67/A/268 дугаарын журмыг танилцуулж, сонирхсон асуултуудад хариулт өглөө.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй