by
1800-1363

Мэдээ мэдээлэл

ЭМДҮЗ-ийн баталсан 03 дугаар тогтоолоор шинэчлэгдсэн тусламж, үйлчилгээнүүд

2021/05/04    1370 Үзсэн   

2020 оны УИХ-ын ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэн баталж 2021 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс мөрдөж эхэлсэн. Шинэ хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор ЭМДҮЗ-ийн “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга журам шинэчлэн батлах тухай” 03 дугаар тогтоол буюу ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан.

Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан “ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ”-д заасан иргэний хариуцан төлөх төлбөрийг эрүүл мэндийн байгууллагад төлнө.

Ингэхдээ нийт 562 оношийн хамааралтай бүлгийн 332 оношийн хамааралтай бүлэгт буюу 10 төрлийн тусламж үйлчилгээг авахдаа иргэд хамтын төлбөр төлөхөөр заасан.

Үүнд:

  1. Амьсгалын тогтолцооны өвчний мэс заслын тусламж, үйлчилгээ – 15 хувь
  2. Тархины харвалт, шигдээс, зүрхний шигдээс, зүрхний төрөлхийн гажигаас бусад зүрх, тархины мэс заслын тусламж, үйлчилгээ – 10 хувь
  3. Бөөрний эмгэгийн мэс заслын тусламж, үйлчилгээ – 15 хувь
  4. Мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээ – 15 хувь
  5. Зүрх судасны мэс заслын тусламж, үйлчилгээ – 15 хувь
  6. Ерөнхий мэс заслын тусламж, үйлчилгээ – 15 хувь
  7. Гэмтлийн мэс заслын тусламж, үйлчилгээ – 15 хувь
  8. Нүд, чих, хамар хоолой, үе, холбоос, төрөлхийн зарим гажгийн мэс заслын тусламж, үйлчилгээ – 25 хувь
  9. Төр төлбөрийг нь хариуцахаас бусад бүх хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ – 15 хувь
  10. Өндөр өртөг бүхий оношилгоо, шинжилгээ – 30 хувь

Дараах тусламж, үйлчилгээнүүд хамтын төлбөргүй байна.

  1. Төр төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ:

– Яаралтай тусламж,

 -халдварт өвчин,

-түргэн тусламж

-төрөх гэх мэт.

  1. Амь насыг цаг алдалгүй аврах, санхүүгийн нэг удаагийн их хэмжээнийн эрсдэлд оруулдаг тусламж, үйлчилгээ:

– Харвалт, зүрхний шигдээс, түлэгдэлт, зүрхний төрөлхийн гажигийн мэс засал гэх мэт

Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэд бүх төрлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад 100 хувь үнэ төлбөргүй байхаар ЭМДҮЗ-ийн 03-р тогтоолд зааж өгсөн.

Иргэний хариуцан төлөх төлбөрөөс чөлөөлөгдөх иргэд:

  1. 0-18 насны хүүхэд;
  2. тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн,
  3. нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэн,
  4. хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч,
  5. хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/;
  6. ял эдэлж байгаа ялтан;
  7. хөгжлийн бэрхшээлтэй иргэн

АЧ ХОЛБОГДОЛ

Иргэн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг төлбөргүй авах боломжтой болсон.

  • Өмнө нь бүх иргэн бүх төрлийн өндөр өртөгтэй мэс заслын хэрэгслийн зардлын 25 хувьд хамтын төлбөр төлдөг байсан бол шинэчлэлийн хүрээнд дээр дурдсан амь, насыг аврах шаардлагатай мэс засал хамтын төлбөргүй болсон /80 мэс заслын ОХБ хамтын төлбөргүй/.
  • Иргэний төлөх төлбөрийг даатгуулагчийн санхүүгийн чадамжид нийцүүлж, төлбөрийн чадамжгүй иргэдийг хамтын төлбөрөөс чөлөөлсөн

Мөн дараах тусламж үйлчилгээний төлбөрийг бүх иргэ төлөхөөр заасан.

  1. ЭМДЕГ болон эрүүл мэндийн байгууллага хооронд байгуулсан гэрээгээр тохиролцсон эрүүл мэндийн даатгалын зарим тусламж, үйлчилгээний тариф болон тухайн тусламж, үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээний зөрүү төлбөр;
  2. Даатгуулагч “Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц”-ын тусламж, үйлчилгээг бүрэн аваагүй буюу өөрийн буруугаас давтан үзлэгт ороогүй бол дараагийн удаад энэ журмын 4.4-т зааснаас бусад тусламж, үйлчилгээ авах тохиолдолд тухайн тусламж үйлчилгээний нийт зардлын 25 хувийг;
  3. Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний өртгийн тооцоололд ороогүй, ЭМДЕГ болон эрүүл мэндийн байгууллага хооронд байгуулсан гэрээнд тусгайлан заагдсан, иргэний хүсэлтийн дагуу үзүүлсэн нэмэлт үйлчилгээний төлбөрийг 100 хувь;
  4. ОХБ-ийн жагсаалтад ороогүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг 100 хувь; 5. Тухайн жилд 3-аас дээш удаа шүд, амны хөндийн амбулаторийн тусламж, үйлчилгээ авсан тохиолдолд 4 дэх тохиолдлоос эхлэн төлбөрийг ОХБ-ийн жагсаалтад заасан хэмжээгээр;
  5. Эмчийн заалт, илгээх бичиггүйгээр иргэн сайн дураараа шатлал алгасан лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас:

–  амбулаторийн тусламж, үйлчилгээ авсан,

– оношилгоо шинжилгээ /өндөр өртөгтэй болон бусад/-ний хийлгэсэн бол тухайн тусламж, үйлчилгээний зардлыг ОХБ-ийн жагсаалтад заасан хэмжээгээр төлнө.

Хэрэв тусламж үйлчилгээ нь ОХБ-ийн жагсаалтад ороогүй бол төлбөрийг Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээ”-ээр тооцож төлнө

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй