by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Даргын зөвлөлийн ээлжит хурал болж дараахь асуудлуудыг хэлэлцлээ

2021/03/10    676 Үзсэн   

Хурлын үеэр ”Элэг бүтэн Монгол хөтөлбөр”-ийн хэрэгжилт, үр дүнг тайлагнах, цаашид анхаарах асуудлын талаар Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Э.Баярмаа, ЭМДҮЗ-ийн 19-р тогтооолоор батлагдсан “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг оношилгоо, шинжилгээнд хамруулах журам”-ын хэрэгжилт үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, нар танилцуулга хийж удирдлагын зөвлөлийн гишүүдийн асуултанд хариуллаа.

Дээрх асуудлуудыг хэлэлцээд 2021 онд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл авах албан бичгийг Эрүүл мэндийн яаманд хүргүүлэх, мөн өнгөрсөн онд Эрүүл мэндийн яамнаас хөтөлбөрийн хэрэгжилтэнд хийсэн үнэлгээний тайлангаар өгсөн зөвлөмж, чиглэлтэй уялдуулан 2021 оны төлөвлөгөөг гаргаж батлуулахыг Бодлого, төлөвлөлтийн газарт үүрэг болголоо.

May be an image of 1 person, sitting, standing and indoor
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг, оношлогоо, шинжилгээнд хамруулах журам”-ын хэрэгжилт, үр дүн, мөн журмыг хэрэгжүүлэх явцад илэрсэн тулгамдсан асуудалтай холбошдуулан цаашид дээрх журамд нэмэлт өөрчлөлтийг оруулж, шинэчлэн батлуулахыг Бодлого, төлөвлөлтийн газарт даалгалаа.

May be an image of 1 person, sitting, standing and indoor
Мөн Дотоод аудит, хяналт шинжилгээ- үнэлгээний газраас ЭМДЕГ-ын 2020 оны төсвийн төлөвлөлт,гүйцэтгэлд Төсвийн болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль түүнийг даган гарсан холбогдох заавар, журмуудын хэрэгжилт, батлагдсан төсөвтэй хэрхэн уялдаж байгаад дотоод аудит хийсэн тайланг хэлэлцлээ.

May be an image of one or more people, people sitting, office and indoor
Тус шалгалтаар ажилчдын цалин хөлс тогтоолт, бодолт, бараа материалын бүртгэл зарцуулалтыг алдаатай бүртгэн тайлагнасан зарим албан хаагчдад улсын байцаагчийн акт тогтоон, илэрсэн зөрчил дутагдлыг засч сайжруулах чиглэлээр дүгнэлт, зөвлөмжийг Тамгын газар, Санхүү бүртгэлийн хэлтэс, бусад холбогдох албан тушаалтнуудад хүргүүлэв.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй