by
1800-1363

Мэдээ мэдээлэл

ЭМДҮЗ-ийн 03-р тогтоолд санал авах тухай

2021/05/12    2257 Үзсэн   

Тогтоолын хэрэгжилтэд  үнэлгээ хийх тухай

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд ЭМДЕГ нь   эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцыг тодорхойлох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өртөг тооцох, үнэлгээ хийх, өртгийн мэдээллийн сан бүрдүүлэх чиг үүрэг бүхий байнгын ажиллагаатай нэгжтэй болж багц, төлбөрийн хэмжээтэй холбоотой тогтоолын хэрэгжилтэд тогтмол үнэлгээ хийн шинэчлэл, өөрчлөлт хийхээр ажиллаж байна.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, өртгийн жин, журам шинэчлэн батлах тухай” 03 дугаар тогтоолыг баталж 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тусламж, үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагууд мөрдөн ажиллаж байна. 

Тус газар нь эрүүл мэндийн байгууллагуудын нэхэмжлэлийн мэдээлэлд үндэслэн дүн шинжилгээ хийж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 03 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Энэ удаа  програм хангамжийн шилжилттэй холбоотойгоор бүтцийн хувьд томоохон өөрчлөлтийг тогтоолд  оруулахгүй тул хавсралтад заасан хүснэгтийн дагуу саналаа /gantuya.g@emd.gov.mn/ мэйл хаягт 2021 оны 05 дугаар сарын 20-ны дотор  ирүүлнэ үү. 

Хавсралт татах: http://www.emd.gov.mn/wp-content/uploads/2021/05/хавсралт-татах.docx

 

Хавсралт 1. Санал ирүүлэх загвар

Тусламж, үйлчилгээний төрөл  

 

ОХБ код

Өвчний олон улсын 10-р ангиллын код Үйлдлийн олон улсын    9-р ангиллын код Нэмэлт санал
Нэмэх Хасах Нэмэх Хасах Өртгийн жин Журам Шинээр нэвтрүүлж байгаа технологи мөн эсэх
1 2 3 4 5 6 7 8 9 10

Тайлбар: Судалгааг бөглөх заавар

Багана 2. Тусламж, үйлчилгээний төрлүүдийг доорх утгуудаас тавина.

  • Хэвтүүлэн эмчлэх
  • Амбултори
  • Амбулторийн өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ
  • Өдрийн эмчилгээ
  • Бусад өдрийн эмчилгээ
  • Сэргээн засах
  • Телемедицин
  • Түргэн тусламж
  • Уламжлалт
  • Хөнгөвчлөх
  • Яаралтай тусламж

Багана 4-7. Одоогийн оношийн хамааралтай бүлгүүдийг хооронд хольж санал өгөхгүй байх. Тухайлбал:

  • Нэг ОХБ-ээс онош, үйлдэл хасаад нөгөө бүлэг дээр нэмэх гэх мэт ОХБ тодорхойлох зарчмаас зөрсөн саналыг оруулах боломжгүй.
  • Үйлдлийг аль болох 4 тэмдэгт буюу 88.41 гэх мэт байдлаар бичих.

Багана 8. Тусламж, үйлчилгээний өртгийг нэмэгдүүлэх, эсвэл бууруулах санал ба түүний үндэслэлийг товч, тодорхой бичих

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй