by
1800-1363

Мэдээ мэдээлэл

ЭМБ-ууд өвчтөн шилжүүлсэн мэдээлэл илгээх заавар

2021/09/22    602 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын байгууллага коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед эрүүл мэндийн байгууллагаас иргэн, даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийг хянаж, санхүүжилтийг цаг хугацаанд нь шилжүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг ханган ажиллаж байна.
Тусламж үйлчилгээний гүйцэтгэлийг хянах явцад өвчтөнг эмнэлэг хооронд шилжүүлэх үндэслэл гаргалгүйгээр, мөн үйлчлүүлэгчийн өөрийн хүсэлтээр нь, даргын шийдвэрээр шилжүүлсэн тохиолдлууд нилээдгүй байгаатай холбоотойгоор эмнэлгүүдийн хооронд аль эмнэлэг нь тусламж үйлчилгээний санхүүжилтыг хэрхэн авах талаар маргаан үүсэж байна.
Иймд бусад эмнэлэгт өвчтөн шилжүүлсэн тохиолдлын мэдээллээ 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн манай газрын covid-trans@emd.gov.mn цахим хаягт өгөгдсөн хүснэгтийн дагуу, тухай бүр нь ирүүлж, хамтран ажиллана уу.
Манай байгууллагаас эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлсэн тохиолдлыг өгөгдсөн хүснэгтэд тусгагдсан мэдээлэлд үндэслэн тусламж үйлчилгээний чанарыг байдлыг хянаж, гүйцэтгэлийг санхүүжүүлж ажиллах болно.

Жич: https://www.emd.gov.mn/wpcontent/uploads/emd_uploads/zar/2021/emneleg_hoorond_shiljuuleh_mayagt.xlsx  линкээс хүснэгтийг татаж авах

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй