by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Цэргийн төв эмнэлэг 9 сарын 10-наас эхлэн үндсэн тусламж, үйлчилгээгээ иргэдэд даатгалаар үзүүлж эхлэнэ

2021/08/31    309 Үзсэн   

Цэргийн төв эмнэлэг нь Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчид, чөлөөнд байгаа ахмадууд, Баянзүрх, Багахангай, Багануур, Налайх дүүргийн иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг лавлагаа шатлалын эмнэлэг юм. Цар тахлын улмаас өнгөрсөн оны 2 сараас эхлэн Коронавируст халдварын эмчилгээ, тусгаарлалтын тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа бөгөөд 9 сарын 10-наас эхлэн үндсэн тусламж, үйлчилгээнүүдээ ЭМД-аар иргэн-даатгуулагч хүргэж эхлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.  

Энэ хүрээнд ЭМДЕГ-аас Цэргийн төв эмнэлгийг ЭМД-аар үндсэн тусламж, үйлчилгээг үзүүлэхтэй холбогдуулан тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд  Эрүүл мэндийн даатгалын шинэчлэл, 2021 оны ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоол, олон улсын эмнэлзүйн UpToDate платформ зэрэг даатгалын үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн сургалтыг зохион байгуулж,  мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.

Цэргийн төв эмнэлгийн хувьд ковид-19-ийн нөхцөл байдлаас өмнө ЭМДҮЗ-ийн 28 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл 2021 онд батлагдсан ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолыг анх удаа хэрэгжүүлэн иргэн-даатгуулагчдад хэрэгцээтэй тусламж, үйлчилгээг чанартай үзүүлэхээр бэлтгэж байгаа юм. Ингэснээр иргэд тус тогтоолоор баталсан тусламж, үйлчилгээнүүдийг ЭМД-аараа хөнгөлүүлэн тус эмнэлгээс авах боломж бүрдэж байна. 

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй