by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, рашаан сувиллуудад зориулан явуулах сургалт эхэллээ

2021/02/24    1085 Үзсэн   
Аймаг, нийслэлийн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд болон рашаан сувиллуудын ажилтнуудад зориулан Азийн хөгжлийн банк, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хамтран зохион байгуулж байгаа “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, журам батлах тухай” ЭМДҮЗ-ийн 2021 оны 03 дугаар тогтоолыг танилцуулах сургалт өнөөдөр эхэллээ.
May be an image of 1 person, television, screen, indoor and text that says 'Û Zoom Meeting AapxaH 3Hx-yл... roBийHcoHAop MTX Participants (80) Tu3u3 3m... Taйxap 3mH3л3r... Find participant o4иp- yBиAac Waiting Room( (20) IVEELT AopHoroBb A3. opxoH 6aAapxy... Message Admit ll I.Mashbat c3pr33H 3acaлT Dolgorsuren AopHoAиTr3л... MUNGUNGUUR... IntermedHospi... ZavkhanOdi.... aйmar px3cT oprил rypBaH raл H3rA... TSANLIG HHK Invite MuteAll AapxaHAeTeKT u3u3rmaa Chat AopHor Ulaanbaatar Med a4л... HaйABap xoc... Dell e5570 3mH3л3r 6aйraa ΜΕΗΓΘΗrΥΥΡ From Dornod MUNGUNGUUR... жaHwapan... to Everyone: MASHID ERDENE 6ypamHomиyH3.. To: Everyone Typehe File 2/24/2021'
Сургалт гурван өдөр онлайнаар явагдах бөгөөд бөгөөд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллага,рашаан сувиллуудын удирдлага, эмч мэргэжилтнүүд хуваарийн дагуу оролцоно.
Энэхүү сургалтаар Азийн хөгжлийн банкны МОН 9701 төслийн зөвлөхүүд болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдах ажилтнууд ,мэргэжилтнүүд хамтран аймаг нийслэлийн хувийн хэвшлийн 200 орчим эрүүл мэндийн байгууллага болон 50 гаруй рашаан сувиллын удирдлага, эмч мэргэжилтнүүдэд эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний багцын шинэчлэлтийн талаар хичээл зааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм.
May be an image of 1 person, sitting and indoor
Тухайлбал Азийн хөгжлийн банкны МОН 9701 төслийн зөвлөх А.Батбаяр, Б.Очиртогтох, Ж.Гэрэлмаа нар эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний багцыг шинэчлэх шаардлага, баримталсан бодлого зарчим,эрүүл мэндийн тусламж үйлчигээний өртөг тооцох арга болон шинэчилсэн багцуудын талаар илтгэл тавьж оролцогчдын асуултанд тодруулга өгч байна.
Мөн ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг, Тусламж үйлчилгээний чанар,төлбөрийн хяналтын газрын дарга Б.Оюунцэцэг болон зарим хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх тусламж үйлчилгээний багцуудын талаар болон эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэд даатгуулагчийг санхүүгийн эрсдэлээс хамгаалахад чиглэгдсэн хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх чиглэлээр хичээл зааж эмч, мэргэжилтнүүдийн асуултанд хариулна.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй