by
1800-1363

Мэдээ мэдээлэл

ТАНЫ БЭЛЭГЛЭСЭН НЭГ УДААГИЙН ЦУС ГУРВАН ХҮНИЙ АМЬ АВАРНА

2020/12/02    615 Үзсэн   
Монгол улсад коронавирусийн дотоод халдварын тохиолдлууд илэрч эрүүл мэндийн салбарт хүндхэн үе тохиож байгаа энэ цаг үед Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хамт олон сайн дураараа цусаа хандивлалаа.

Тус байгууллага дээр ирж ажилтнуудыг ажлын байрандаа цусаа өгөх боломжоор хангаж, халдвар хамгааллын өндөр дэглэм баримтлан дээрх үйл ажиллагааг зохион байгуулсан Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн эмч Б.Дөлгөөн, сувилагч Д.Одмаа, Д.Эрдэнэтунгалаг, Б.Билгүүн, лаборант А.Ананд, жолооч Д.Бат-Эрдэнэ болон нийт хамт олонд талархал илэрхийлье.

Халдвар хамгааллын дэглэмээ баримтлан идэвхтэй оролцож цусаа бэлэглэсэн нийт ажилтнууддаа баярлалаа.
Дэлхийн эрүүл мэндийн төлөө цусаа бэлэглэцгээе. Та аюултай цар тахал ковидын үед ч цусаа бэлэглэж хүний амь нас аврах боломжтой.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй