by
1800-1363

Мэдээ мэдээлэл

ТАМХИНААС ГАРАХААР ШИЙД

2021/05/31    316 Үзсэн   
Өнөөдөр Тамхины эсрэг дэлхийн өдөр.
 
1988 онд Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 32 дугаар чуулганаас тамхины хэрэглээ болон тамхины утаанаас үүдсэн хор хөнөөл, байгаль орчин, эдийн засагт үзүүлэх хор хөнөөл, гамшгаас хойч үеийнхнийг хамгаалах зорилгоор 5 сарын 31-ний өдрийг “Тамхины эсрэг дэлхийн өдөр” болгон зарласан бөгөөд жил бүр тодорхой уриатай тэмдэглэдэг.
 
Дэлхийн тамхины эсрэг өдрийг энэ жил Тамхинаас гарахаар шийд! уриан дор тэмдэглэн тамхины эрүүл мэнд, эдийн засаг, нийгэмд үзүүлэх эрсдэлийг тооцож, Тамхигүй дэлхий болохыг уриалж байна.
 
Тамхины хэрэглээ дэлхий даяар цар тахлын хэмжээнд хүрч жил бүр тамхидалтын улмаас 8 сая гаруй хүн амь насаа алдаж байгаа бөгөөд тэдний 1.2 сая нь дам тамхидалтын шалтгаантай байна. Эдгээр тохиолдлын ихэнхийг хөгжиж буй улс орны хөдөлмөрийн насны /30-69 нас/ хүн ам эзэлж байна.
 
Монгол Улсын хүн амын 24.2 хувь ньтамхи татаж байгаа бөгөөд тэдгээрийн 96.8 хувь нь тамхийг өдөр бүр тогтмол татаж байна. Мөн 10 хүн тутмын 3 нь ажлын байрандаа дам тамхидалтад өртөж байна.
 
Манай улсад төдийгүй дэлхий даяар нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байгаа зүрх судасны өвчин, хорт хавдар, амьсгалын замын архаг өвчин, чихрийн шижин зэрэг сэргийлж болох халдварт бус өвчнүүдийн хамгийн том шалтгаан нь тамхидалт юм.
 

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй