by
1800-1363

Мэдээ мэдээлэл

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД 1271 БАЙГУУЛЛАГА ТЭНЦЛЭЭ.

2018/08/07    5621 Үзсэн   

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14.9.6-д зааснаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 09 тоот  тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ын хүрээнд “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах үйл ажиллагаа”-г зохион байгууллаа.

Аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн 2-оос дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн эмнэлэг, сувилал, эмийн сангуудыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьсан урилгыг 2018 оны 07 сарын 6-ны өдөр өөрийн цахим хуудас болон өдөр тутмын 4 сонинд нийтлүүлэн олон нийтэд мэдээлж, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 12:00 цаг хүртэл баримт, бичгийг хүлээн авч, 2018 оны 07 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд сонгон шалгаруулалтыг хийж гүйцэтгэв.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй