by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Орон нутагт гэмтлийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна

2019/02/28    1171 Үзсэн   

“Орон нутагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах” үйл ажиллагааны нээлт Өвөрхангай аймгийн ард Аюушийн төв талбайд эхэллээ. Нээлтэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон бусад албаныхан оролцож байна.

Тус төслийг Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/ санаачилан Эрүүл мэндийн яам болон Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.Орон нутгийн эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж сайн туршлага, шинэ инновацийг орон нутгийн эмчилгээнд нэвтрүүлж сургалт арга зүйгээр хангаж ажиллах зорилготой уг төслийг хэд хэдэн үндэслэл шалтгаанаар орон нутагт хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, ГССҮТ-д үйлчлүүлж буй орон нутгийн иргэдээс Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн харьяа аймгуудын үйлчлүүлэгчид эхний гурван байрт багтдаг байна. Төслийг үр дүн эхнээсээ гарч байна. БОЭТ-ийн гэмтэл согогын тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж гэмтлийг цаг алдалгүй оношлож, эмчлэх боломжтой болж, хэд хэдэн хүнд өвдөгний үeний мэс заслыг амжилттай хийжээ.
Үүний үр дүнд бүсийн оношлогоо эмчилгээний төвийн өрсөлдөх чадвар нэмэгдэхээс гадна ГССҮТ-ийн эмчилгээ үйлчилгээг, бүсийн оношлогоо эмчилгээний төвд нэвтрүүлж иргэдэд үйлчилгээг ойртуулахаас гадна орон нутгийн эмч, мэргэжилтнүүд ажлын байран дээрээ хөгжих боломж бүрдэх юм байна.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй