by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Нэхэмжлэлийн хяналт хийх журам”-ын дагуу төлбөрийн хяналтыг сайжруулах сургалт зохион байгууллаа

2021/06/24    734 Үзсэн   

ЭМДЕГ, Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах” төслийн багтай хамтран “Нэхэмжлэлийн хяналт хийх журам”-ын дагуу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар болон төлбөрийн хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгууллаа.

Төвийн болон орон нутгийн 100 гаруй эмч, мэргэжилтнүүдийг хамруулсан тус сургалтын үеэр Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах” төслийн тусламж, үйлчилгээний чанар үнэлгээний зөвлөх Л.Баярцэцэг “Эрүүл мэндийн даатгалын байгууллагын тусламж, үйлчилгээний тогтолцоо”, “Хяналтын зохицуулалт, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хяналтын журам”, “Шалгуур үзүүлэлт тодорхойлох, үнэлэх” зэрэг сэдвийн хүрээнд хичээл зааж, эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

 

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй