by
1800-1363

Мэдээ мэдээлэл

ГЭРЭЭ БҮХИЙ ЭМИЙН САНГИЙН ЭРХЛЭГЧ, ЖОР БАРИГЧ, ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД , МЭРГЭЖИЛ АРГАЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

2018/11/17    2449 Үзсэн   

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ГЭРЭЭ БАЙГУУЛСАН НИЙСЛЭЛИЙН ЭМИЙН САНГИЙН ЭРХЛЭГЧ, ЖОР БАРИГЧ, МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ЭМИЙН ЖАГСААЛТ, ЖУРАМ, ТӨЛБӨР ТООЦОО, ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТАЛААР НЭГДСЭН МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ, МЭРГЭЖИЛ АРГАЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Сургалтын зорилго: Эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулсан Нийслэлийн эмийн сангуудын эрхлэгч, жор баригч, мэдээлэл технологийн компаниудын мэргэжилтнүүдэд “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”, “Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”, цахимаар илгээж буй жорын зөрчилтэй холбоотой зөвлөмж, эмийн сангийн хяналт шалгалттай холбоотой зөвлөмжүүдийг өгч, санхүүгийн төлбөр, тооцоо нийлэх талаар нэгдсэн мэдээллээр хангах, цахим жорын системийн шинэчлэлтийн талаар мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлж, цаашид гарах аливаа алдаанаас урьдчилан сэргийлэх, иргэд, даатгуулагчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөнгөн шуурхай үзүүлэхэд чиглэгдэнэ.

Сургалт зохион байгуулах газар: ЭМДЕГ-ын 901 тоот өрөө.

Сургалтын хамрах хүрээ: Нийслэлийн эмийн сангийн эрхлэгч, жор баригч, мэдээлэл технологийн компаниудын мэргэжилтнүүд.

 Сургалтын хугацаа: 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 9:00 цагт.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй