by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Гэрээт эрүүл мэндийн байгууллагын эмч,ажилтнуудад сурталчлан таниулах, мэдээллээр хангах зорилгоор 3 удаагийн сургалт зохион байгууллаа

2021/03/24    1286 Үзсэн   
Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс гэрээт эрүүл мэндийн байгууллагын эмч,ажилтнуудад сурталчлан таниулах, мэдээллээр хангах зорилгоор 3 удаагийн сургалтыг танхимаар болон онлайнаар зохион байгууллаа.
Сургалтаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 03 дугаар тогтоол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын журам, ЭМДСангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний багцын шинэчлэлт”-ийн хүрээнд нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн болон үүдэн эмнэлгүүд, өрх, сумын эрүүл мэндийн төвийн нийт 119 эмч, мэргэжилтнүүдэд арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид орсон нэмэлт өөрчлөлтийг иргэд, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд аймгийн Прокурорын газрын болон Хүнс, хөдөө аж ахуйн газрын ажилтан, албан хаагчдад сургалтыг хийж, сонирхсон асуултуудад хариулт өглөө.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй