by
1800-1363

Мэдээ мэдээлэл

АЙМАГ /НИЙСЛЭЛ/-ИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРУУД, АЙМАГ, ДҮҮРЭГ, ӨРХ, СУМ /ТОСГОН/-ЫН ГЭРЭЭ БҮХИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД

2019/04/01    2832 Үзсэн   

Чиглэл хүргүүлэх тухай

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь ханган нийлүүлэгчидтэй “Элэгний В, С вирусийн илрүүлэг, шинжилгээнд шаардагдах түргэвчилсэн оношлуурыг худалдан авах ерөнхий гэрээ”-г байгуулан ажиллаж байна.

Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай даатгалын гэрээ байгуулан элэгний В, С вирусийн илрүүлэг, шинжилгээг хийж гүйцэтгэх аймаг, дүүрэг, өрх, сум /тосгон/-ын эрүүл мэндийн байгууллагууд нь шаардлагатай түргэвчилсэн оношлуурын багц (В болон С вирусийн түргэвчилсэн оношлуурууд, өндөг цоологч /ланцент/, спирттэй хөвөн бөмбөлөг, хог хаягдлын хар, шар уут, аюулгүйн хайрцаг)ыг зөвхөн Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn вэб сайтад байрших Цахим дэлгүүрээс  худалдан авахыг мэдэгдэж байна.

Цахим дэлгүүрээс худалдан авалт хийхийн тулд эрүүл мэндийн байгууллагууд нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор https://www.tender.gov.mn/mn/register/client/index холбоосоор хандан бүртгүүлж, цахим дэлгүүрийн захиалагчийн эрх авах шаардлагатай бөгөөд дээрх хугацаанд захиалагчийн эрхээ баталгаажуулснаар цахим дэлгүүрээс түргэвчилсэн оношлуурын багцыг шаардагдах хэмжээгээр захиалан худалдан боломжтой болно.

Энэхүү цахим дэлгүүрээс худалдан аваагүй Элэгний В, С вирусийн түргэвчилсэн оношлуурын багцын үнийн төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахгүй болохыг анхаарна уу.

Иймд дээр дурдсан Элэгний В, С вирусийн илрүүлэг, шинжилгээ хийхэд шаардлагатай түргэвчилсэн оношлуурын багцад хамаарах хэрэгслийг зохих журмын дагуу худалдан авч, даатгуулагч, иргэнд шуурхай, чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлж, тус газартай хамтран ажиллана уу.

Энэ талаар тодруулах зүйл гарвал 7010-1107, 8880-6996 дугаарын утсаар лавлах буюу bayarkhuu.b@emd.gov.mn цахим хаягаар хандана уу.

 

ДАРГА                                               Ч.АЛТАНХУЯГ

 

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй