by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах” төслөөс сургалт зохион байгууллаа

2021/01/29    1137 Үзсэн   
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд орсон шинэчилсэн өөрчлөлтөөр эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ оноос эхлэн нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжиж байгаатай холбоотойгоор ЭМДЕГ, Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах” төсөлтэй багтай хамтран “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хяналтын тогтолцоо” сэдэвт сургалтыг дөрвөн өдрийн турш халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулж байна.
Тус сургалт нь эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээг сайжруулах, иргэн даатгуулагчийг санхүүгийн эрсдэлээс хамгаалахад чиглэгдэж хяналтыг хэрхэн хэрэгжүүлэхэд ЭМДЕГ-ын мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилготой юм.
Сургалтын үеэр Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах” төслийн тусламж, үйлчилгээний чанар үнэлгээний зөвлөх Л.Баярцэцэг, С.Дэлгэрэх нар “Эрүүл мэндийн даатгалын байгууллагын тусламж, үйлчилгээний тогтолцоо”, “Хяналтын зохицуулалт, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хяналтын журам”, “Шалгуур үзүүлэлт тодортхойлох, үнэлэх”, “Олон улсын эмнэл зүйн удирдамжийн Uptodate длатформыг хэрхэн ашиглах вэ” зэрэг сэдвүүдээр хичээл зааж, эмч, мэргэжилтнүүдийн сонирхсон асуултанд хариулсан юм.
Уг сургалтанд тус байгууллагын эмч мэргэжилтнүүд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан танхимаар хэсэгчлэн хамрагдаж, аймаг орон нутгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн ажилтнууд цахимаар оролцлоо.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй