by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төвүүдийн сонгон шалгаруулах урилга

2021/02/05    2555 Үзсэн   

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төвөөс зарим сэргээн засах тусламж, үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ үзүүлэх, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэх нийслэл, орон нутгийн өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төвүүдийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна.

Энэхүү сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 09 дүгээр тогтоолоор баталсан  “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх  байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ын хүрээнд явагдана.

Иймд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай “Даатгалын гэрээ” байгуулаагүй, нийслэл, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа, өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төвүүдийг сонгон шалгаруулалтад урьж байна.

Сонгон шалгаруулалтад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай байгууллагын албан хүсэлт (үзүүлэх тусламж, үйлчилгээ, төрлийг тусгах);
  2. Байгууллагын танилцуулга;
  3. Улсын бүртгэлийн болон эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, магадлан итгэмжлэлийн хуулбар;
  4. Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төвөөс үзүүлэх багц тусламж үйлчилгээнд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн жагсаалт (фото зураг);
  5. Хүний нөөцийн мэдээлэл (бүтэц орон тоо баталсан тушаал, хөдөлмөрийн гэрээ, диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар);
  6. Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн гэрээний биелэлт (сум, тосгоны Эрүүл мэндийн төвүүд аймгийн эрүүл мэндийн газрын үнэлгээг илрүүлэх);
  7. Цахим системд холбогдох боломжтойг нотлох баримт (интернетийн үйлчилгээний гэрээ, комьпютер, тоног төхөөрөмжийн хүчин чадал, жагсаалт);
  8. Нийгмийн даатгалын  шимтгэл төлөлтийн 2020 оны 11, 12 сар, 2021 оны 01 дүгээр сарын байдлаар (НД-7, НД-8 маягтаар);
  9. Орлогын албан татварын 2020 оны жилийн эцсийн тайлан;
  10. Сонгон шалгаруулалтад ирүүлсэн эрүүл мэндийн байгууллагуудын материалд ажлын хэсэг тухай бүр үнэлгээ хийж шийдвэр гарган ажиллана.

Монгол Улсад коронавирусийн цар тахлын дотоод халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор улс даяар Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу Монгол улсын засгийн газрын “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоол хэрэгжиж байна.

Иймд сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй байгууллагуудын материалыг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд доорх цахимаар ирүүлнэ үү.

Материал хүлээн авах цахим хаяг: munkhtuya.d@emd.gov.mn

Холбоо барих утасны дугаар: 70101159, 91078893 /Д.Мөнхтуяа/

Баримт бичгийг бүрдүүлэхтэй холбоотой шаардлагатай холбоосууд:

ЭМДҮЗ-ийн 2019 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өрх, сум тосгоны Эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээний журам”-ыг доорх линк холбоосоос 

http://www.emd.gov.mn/%d1%8d%d0%bc%d0%b4%d2%af%d0%b7-%d0…/

ЭМДҮЗ-ийн 2018 оны 09 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ыг доорх линк холбоосоос 

http://www.emd.gov.mn/%d1%8d%d0%bc%d0%b4%d2%af%d0%b7-%d0…/ татаж авна уу.

Тус сонгон шалгаруулалтын урилгыг “Зууны мэдээ “сонины 2021 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн дугаарын 6,7-р нүүрнээс үзнэ үү.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй