by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд

2020/06/03    401 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь хөнгөлөлттэй эмийн жор бичилт, олголтыг сайжруулахтай холбоотой 2 удаагийн мэдэгдэл, чиглэлийг даатгалын гэрээ бүхий эмийн сангууд болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тус тус хүргүүлсэн билээ.

Зарим өрхийн эрүүл мэндийн төвүүд нь хөгжлийн бэрхшээлтэй, хэвтэрт байгаа даатгуулагчдыг өөрийн биеэр ирээгүй тохиолдолд цахим жорыг бичихгүй ташаа ойлгож, зар тавьсан байна.

Иймд өрхийн эрүүл мэндийн төв болон эмийн сангууд нь ЭМДЕГ-ын даргын 2018 оны А/86 дугаар тушаалаар баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 3.3.9-т “Эмчийн хяналтанд нэг сараас дээш хугацаагаар хэрэглэх эмийг үндсэн өвчний оношийн дагуу эмийн цахим жорд дангаар нь бичих”, мөн 3.3.8-д “Даатгуулагч эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийг нэг сараас дээш хугацаагаар бичүүлсэн тохиолдолд тухайн эмийг сар бүрийн хэрэглээгээр хувааж авах мөн санхүүгийн боломжоос хамаарч сарынхаа хэрэглээг хувааж авах” заалтыг тус тус баримтлан цахим жорыг бичиж, дээрх заалтын талаар иргэд даатгуулагчдад үнэн зөв мэдээллийг өгөх нь зүйтэй.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй