by
1800-1363

Мэдээ мэдээлэл

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд “үндэсний хөтөлбөрт 151.097 хүүхэд хамрагдаад байна

2020/12/08    442 Үзсэн   

Сүүлийн үед хүүхэд, өсвөр насныхны дунд шүдний өвчлөл тулгамдсан асуудал болоод байгаа. Шүдний цоорол нь чих, хамар, хоолойн үрэвсэл, эрүү нүүрний мэс заслын үрэвсэлт өвчлөлийн шууд болон хүүхдийн суурь өвчин, амьсгалын замын өвчлөлийн дам шалтгаан болдог байна. Иймээс Эрүүл мэндийн яамнаас хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд анхаарал хандуулж “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ. Энэхүү хөтөлбөр нь 2019-2023 онд хэрэгжих бөгөөд хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ,хүүхдийн шүдний өвчний тархалт болон цоорлыг эрчмийг бууруулах зорилготой хөтөлбөр юм.

Тус хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийг хүртэл 151.097 хүүхэд эрүүл шүдтэй болоод байна.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй