by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн цахим системийг хөгжүүлэгч байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа

2021/02/24    1624 Үзсэн   
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Азийн хөгжлийн банкны МОН 9701 төслийн багаас ЭМДҮЗ-ийн 2021 оны “Төлбөрийн хэмжээ,төлбөрийн арга, журам батлах тухай” 03 дугаар тогтоолыг танилцуулах зорилгоор даатгалын гэрээт эрүүл мэндийн байгуулагуудын цахим системийг хөгжүүлэгч байгууллагуудын ажилтнуудтай хамтарсан уулзалт зохион байгууллаа.
May be an image of 1 person and indoor
Уг уулзалтанд Гааль, татвар, санхүүгийн, мэдээллийн технологийн төв, Гурван гал, Халиун, Номун, УБ Сонгдо, Ачтан, Грандмед, Интермед, Натул, ЭМЖЖ зэрэг хувийн хэвшлийн эмнэлгүүд, И Клиник, МИТПС, IT system зэрэг эрүүл мэндийн системийг нийлүүлэгч хувийн хэвшлийн байгууллагын мэдээллийн технологийн ажилтнууд оролцлоо.
May be an image of 1 person, sitting, standing, office and indoor
Уулзалтын үеэр ЭМДЕГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Х,Бат-Оргил,Азийн хөгжлийн банкны МОН 9701 төслийн багийн зөвлөх А.Батбаяр нар тогтоолын шинэчлэлийн талаар танилцуулж, оролцогчдын асуултанд хариулт өгч, цаашид хамтран ажиллах чиглэлийн талаар санал солилцлоо.
May be an image of 2 people and people standing
Тус газар нь эрүүл мэндийн цахим системийг хөгжүүлэгч байгууллагуудад веб сервисээр дамжуулан мэдээллийг тогтмол солилцож , шинэчлэн баталсан оношийн хамааралтай бүлгийн ICD 9,10 ангиллын дагуу үүсгэсэн өгөгдлийн санг хүлээлгэн өгч, хөгжүүлэгч байгууллагууд цаашид холбогдох өөрчлөлтийг оруулах, бусад шаардлагатай хөгжүүлэлтийг хийж, техникийн бэлэн байдлыг хангаж ажиллах чиглэл өглөө.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй