by
1800-1363

Мэдээ мэдээлэл

“Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын журам”-ын төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулж байна

2021/03/23    1028 Үзсэн   
Аймаг, нийслэлийн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд болон рашаан сувиллуудын ажилтнуудад зориулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Азийн хөгжлийн банкны МОН 9701 төсөлтэй хамтран зохион байгуулж байгаа “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын журам”-ын төслийг танилцуулах хэлэлцүүлэг явагдаж байна.
Хэлэлцүүлэг энэ долоо хоногийн дөрвөн өдөр үргэлжилж онлайнаар явагдах бөгөөд бөгөөд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллага,рашаан сувиллуудын удирдлага, эмч мэргэжилтнүүд хуваарийн дагуу оролцоно.
May be an image of one or more people, people standing and indoor
ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон шинэчилсэн өөрчлөлтийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын байгууллага нь стратегийн худалдан авагч болсонтой холбогдуулан Эрүүл мэндийн байгууллагын үзүүлсэн тусламж, үйлчилгээг чанар, төлбөрийн хяналтын үр дүнд суурилж санхүүжүүлэх тул энэхүү журамд саналаа өгч ,идэвхтэй оролцон хамтран ажиллахыг онцлон анхаарууллаа.
Энэхүү хэлэлцүүлгийн үеэр Азийн хөгжлийн банкны МОН 9701 төслийн зөвлөхүүд болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдах ажилтнууд ,мэргэжилтнүүд хамтран аймаг нийслэлийн хувийн хэвшлийн 150 гаруй эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эмч мэргэжилтнүүдэд “Эрүүл мэндийн тусламж, чанар,төлбөрийн хяналтын журам”-ын талаар хичээл зааж, эмч, мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсож, асууултанд хариулж байна.
Тухайлбал Азийн хөгжлийн банкны МОН 9701 төслийн зөвлөх Тусламж ,үйлчилгээний чанарын үйлчилгээний зөвлөх Л.Баярцэцэг, С.Дэлгэрэх нар “Эрүүл мэндийн тусламж, чанар,төлбөрийн хяналтын журам”,”Нэхэмжлэлийн хяналтын ерөнхий болон эмнэл зүйн шалгуур”-ын талаар танилцуулга” хийж оролцогчдын асуултанд тодруулга өгч байна.
Мөн хэлэлцүүлгийн үеэр ЭМДЕГ-ын Тусламж үйлчилгээний чанар,төлбөрийн хяналтын газрын дарга Б.Оюунцэцэг болон зарим хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд “Эрүүл мэндийн тусламж,үйлчилгээний чанар,төлбөрийн хяналтын журам”-ын төсөл болон Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан эмнэл зүйн удирдамж, заавар,эмнэлгийн тусламжийн технологийн стандарт,олон улсын эмнэл зүйн удирдамж ашиглан боловсруулсан нэхэмжлэлийн нарийвчилсан хяналтын шалгуур үзүүлэлтийн талаар хичээл зааж эмч, мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсож, асуултанд хариулж байна.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй