by
7010-1128

Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээг иргэд даатгуулагчдад танилцууллаа.

2019/09/18    503 Үзсэн   

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах өдөрлөгийн хүрээнд өнөөдөр  Эрүүл мэндийн яамны “Нээлттэй өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд боллоо.

Тус өдөрлөгийн хүрээнд  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эмч, мэргэжилтнүүд иргэд даатгуулагчдад эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж, үйлчилгээг танилцуулсанаас гадна иргэдийн сонирхсон асуултанд хариулаа.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гэрээ бүхий өрхийн эрүүл мэндийн төвийн хөнгөлөлттэй эмийн жор бичих эрх бүхий эмч нартай хамтран даатгуулагч иргэдэд хөнгөлөлттэй эмийн жор бичсэн бол эмчийн бичсэн жорын дагуу эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эмийн сан хөнгөлөлттэй эмийг даатгуулагчдад цаг алдалгүй түргэн шуурхай өгч  үйлчиллээ.

Мөн Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нар болон Төрийн банк, Улаанбаатар банкуудтай хамтран эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлж байна.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй