by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээний жагсаалтад багтсан эмийн үнийн судалгааг хийж ирүүлнэ үү.

2020/06/10    1928 Үзсэн   

ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА, ЭМИЙН САНГИЙН ДАРГА, ЗАХИРАЛ НАРТ

 

Хүсэлт хүргүүлэх тухай

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 12-р сарын 27-ны өдрийн 24-р тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г баталж, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс улс орон даяар даатгалын гэрээ бүхий 1020 эмийн сангаар дамжуулан эмийн үнийн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлж байна.  Жагсаалтад насанд хүрэгчдийн 170 ерөнхий нэршлийн 638 эмийг 20-80% хүртэл, хүүхдийн 59 ерөнхий нэршлийн 174 нийт 812 худалдааны нэрийн эмэнд дунджаар 50-80% үнийн хөнгөлөлт үзүүлж байна.

Уг тогтоолоор батлагдсан эмийн үнийн дээд хязгаарын судалгаа хийж, шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулах талаар судалж байгаа тул дараах мэдээллийг ирүүлнэ үү. Үүнд

  1. Байгууллагын албан хүсэлт /эх хувь/
  2. Хавсралтад байгаа эмийн зах зээлийн үнийн судалгааг гарган ирүүлэх /хавсралт файл ЭМДЕГ-ын вэб хуудсанд байрлуулсан/
  3. Эмийн бүртгэлд өөрчлөлт орсон тохиолдолд нотлох баримтын хуулбар хувь /бүртгэлийн хугацаа дууссан, сунгуулсан гэх мэт/
  4. Уг жагсаалтаас хасуулах эмийг тайлбарын хамт

Уг саналыг 2020 оны 06 дугаар сарын 17-ны дотор яаралтай ирүүлж бидэнтэй хамтран ажиллахыг хүсье.

Эмийн судалгааны маягт файлыг ЭНД ДАРЖ татаж авна уу.

Холбогдох мэдээллийг 99070062 дугаарт холбогдох эсвэл Bum.Munkhjargal@gmail.com хаягаар лавлана уу.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй