by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн даатгалын нээлттэй хаалганы өдөрлөг боллоо.

2019/12/12    925 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт-Эрүүл мэндийн даатгал таны эрүүл мэндийн санхүүгийн хамгаалалт” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

Нээлттэй өдөрлөг Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгүүдэд  боллоо.

Тус эмнэлгүүдийн нээлттэй өдөрлөгт  ЭМДЕГ-ын дарга Г.Баясгалан, ЭМДЕГ-ын дэд дарга Б.Пүрэвсүрэн, ЭМДЕГ-ын газар хэлтсийн дарга  мэргэжилтнүүд, ДЭМБ-ын төлөөлөгч Б.Ганбат, мөн тус эмнэлгүүдийн дарга нар оролцлоо.

ДЭМБ-аас 2019 оныг “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт, ялангуяа эрүүл мэндийн анхан шатны тусламжийг дэмжих жил болгон зарласан.

Өдөрлөгийн үеэр Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний талаар сурталчлах, эрүүл мэндийн даатгалын байгууллагын ил тод байдлыг хангах, иргэдэд хууль тогтоомжтой холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх, иргэдийн эрүүл мэндийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн хүндрэл бэрхшээлийг бууруулахад чиглэсэн ЭМД-ын үйл ажиллагааны талаарх мэдээлэл, сургалт, сурталчилгааг дэмжих зорилгоор энэхүү  арга хэмжээг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр нийт 4 эмнэлэгт 5000 гаруй иргэд даатгуулагчдад эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг таниулах, эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанарын  талаар даатгуулагчдын санал хүсэлтийг хүлээн авч ажилалаа.

Мөн өдөрлөгийн үеэр Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн Нийгмийн даатгалын байцаагч нар болон Хаан банк, Төрийн банкууд хамтран ажиллаж иргэдийн эрүүл мэндийн даатгалын хураамжийг авч даатгалд хамруулан ажилалаа.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй