by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн ажлаа хүлээн авлаа

2020/09/16    462 Үзсэн   

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Л.Бямбасүрэн томилогдож ажлаа хүлээн авлаа. Ажил хүлээлцэх арга хэмжээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Б.Пүрэвсүрэн, удирдлагын баг оролцлоо.

Л.Бямбасүрэн нь хүүхдийн их эмч мэргэжилтэй, нийгмийн эрүүл мэндийн магистр, орос, англи хэлний мэдлэгтэй,

  • 1982-1984 онд Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төвд асрагч,
  • 1991-1996 онд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн зөвлөх төвд хүний их эмч,
  • 1996-1997 онд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч,
  • 1997-2003 онд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч,
  • 2003-2006 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн дарга,
  • 2006-2008 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дэд дарга,
  • 2008-2012 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга,
  • 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2016-2020 онд Эрүүл мэндийн дэд сайдаар тус тус ажиллаж байсан.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй