by
7010-1128

Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрынхан хөдөө орон нутагт ажиллаж байна

2019/10/02    297 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын удирдлага болон мэргэжилтнүүд 2 ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэйгээр  Өмнөговь, Увс аймгуудын эрүүл мэндийн даатгалын тасаг, эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг шалгаж байна.

Шалгалтын зорилго нь Эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллага болон орон нутгийн дах эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаанд илэрсэн зөрчил дутагдлыг арилган, мэргэжил арга зүйн зөвлөмж өгхөд оршино.

Энэхүү шалгалтыг 2019.09.26-наас 10 сарын 6-н хүртэл 10 хоног хугацаанд гүйцэтгэнэ.

Шалгалтаар аймгуудын Эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаа, даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанар, зардлын гүйцэтгэлд хийсэн хяналтыг  давхар шалгана.

Мөн аймгуудад үйл ажиллагаа явуулж байгаа гэрээ бүхий Төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа шүдний эмнэлэг, гэрээ бүхий эмийн сан, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд В,С вирусийн илрүүлэх, шинжилгээ болон баталгаажуулах, тоолох шинжилгээ хийх лабораторийн гэрээний хэрэгжилт, зэрэгийг шалгаж мэргэжил арга зүйгээр хангана.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй