by
7010-1128

Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрынхан ахмадуудаа хүлээн авч уулзлаа

2019/10/01    622 Үзсэн   

НҮБ-ын ерөнхий асамблей 1992 оноос эхлэн жил бүрий 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 20 жил болжээ.

Энэхүү баярыг угтан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд эрүүл мэндийн даатгалд ажиллаж байсан ахмад ажилтнуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтыг нээж ЭМДЕГ-ын дэд  дарга Б.Пүрэвсүрэн салбарт хийж гүйцэтгэсэн онцлох үйл ажиллагаа, цаашид хийгдэх гол ажлыг товч танилцуулан, ахмад буурлуудаа үргэлж өнөөдрийнх шиг баяр баясгалантай байж, хэний ч өмнө өөрсдийн хийж бүтээсэн зүйлээрээ, ажиллаж байсан байгууллагаараа бахархан, үргэлж бидэндээ үлгэр дууриал болж, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөлөө.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй