by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

2019/03/14    1768 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, өртгийн жин, тусламж, үйлчилгээний зардлын төлбөр гүйцэтгэх журмын төсөлд санал авах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт  Нийслэлийн эрүүл мэндийн газар, МХХЭМБНХолбоо, Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдийн холбоо, Сэргээн засахын нийгэмлэг зэрэг байгууллагуудын төлөөлөл, төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд оролцов.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолоор “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ” болон “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, өртгийн жин, журам”-г шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулсан бөгөөд хувьсах зардал болон төлбөр гүйцэтгэх журмыг энэ ондоо шинэчлэн батлахаар ажиллаж байна.

Иргэд даатгуулагчид, эрүүл мэндийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид та бүхэн оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, журмын төсөлтэй танилцаж саналаа өгөх боломжтой. Саналаа ЭНД ДАРЖ өгнө үү.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй