by
7010-1128

Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 2019 онд гэрээ байгуулсан хувийн хэвшлийн эмнэлэг, сувилал, сэргээн засах төвүүдийн анхааралд

2019/09/04    1011 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын салбарын хэмжээнд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Эрүүл мэндийн даатгалын төлбөрийн баримтын систем”-ийг нэвтрүүлж, даатгуулагчдад үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас тогтмол авч санхүүжилтийг олгох болсонтой холбогдуулан гэрээ бүхий хувийн хэвшлийн эмнэлэг, сувилал, сэргээн засах төвүүдтэй 2019 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийн дотор “Багц баримт олгох эрхийн харилцааг зохицуулах, хамтран ажиллах гэрээ” байгуулна. /Шинэчилсэн/

Иймд гэрээ бүхий хувийн хэвшлийн эмнэлэг, сувилал, сэргээн засах төвүүд холбогдох мэдээлэл, гэрээний загварыг ЭНД ДАРЖ татан авч дурдсан хугацаанд ЭМДЕГ-ын 805 тоотод ирж гэрээгээ байгуулна уу. /Шинэчилсэн/

Жич: Тус гэрээний 3.3-т заасан “Техникийн ерөнхий шаардлагын MNS 5005:2015 “, “Төлбөрийн баримтын MNS 6529:2015 стандартыг Стандарт хэмжил зүйн газрын сайтнаас үзнэ үү.

Гэрээний 3.4-ийн  Хавсралт 2-ыг ЭНД ДАРЖ татаж авна уу.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй