by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудын анхааралд

2019/12/23    7441 Үзсэн   

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ГЭРЭЭ БҮХИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН  АНХААРАЛД

 

2019-12-23

Эрүүл мэндийн даатгалын байгууллага, эрүүл мэндийн байгууллага хооронд 2019 онд байгуулсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”, “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”, “Оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”, “Гемодиализийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”, “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ”, “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндийн зарим тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”, “Эрүүл мэндийн байгууллагаас амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний биелэлтийг үнэлэх үйл ажиллагаа доорхи хугацаанд зохион байгуулагдана.Үүнд:

Даатгалын гэрээ дүгнэх хугацаа, байршил:

  1. Аймаг, дүүрэг /Багануур, Налайх/-т үйл ажиллагаа эрхэлж буй даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагууд 2019 оны 12 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАСГИЙН байранд.
  2. Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагууд 2020 оны 01 дүгээр сарын 03-10-ны ажлын өдрүүдэд ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН байранд:

Жич: Даатгалын гэрээ дүгнүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалтыг эндээс татаж авна уу.

Хаяг:  Улаанбаатар хот, Хан-уул дүүргийн 3-р хороо, Чингисийн   өргөн чөлөө

Утас: 70101128, 99184445, 91110738

 

      ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ  ГАЗАР

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй