by
7010-1128

Мэдээ мэдээлэл

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ГЭРЭЭ БҮХИЙ ЭМИЙН САНГУУДЫН АНХААРАЛД

2019/06/20    5463 Үзсэн   

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ГЭРЭЭ БҮХИЙ ЭМИЙН САНГУУДЫН  АНХААРАЛД

2019-06-20

Эрүүл мэндийн даатгалын байгууллага, эмийн сангийн хооронд 2019 оны эхний хагас жилд байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний биелэлтийг дүгнэх үйл ажиллагаа  2019 оны 07 сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгууллагдах тул эмийн сангууд хавсралтад заасан баримт бичгийг бүрдүүлэн ирж гэрээгээ дүгнүүлнэ үү.

Даатгалын гэрээ дүгнэх байршил:

  1. Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй даатгалын гэрээ бүхий эмийн сангууд ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН байранд :
  2. Аймаг, орон нутаг, Багануур, Налайх дүүрэгт үйл ажиллагаа эрхэлж буй даатгалын гэрээ бүхий эмийн сангууд ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАСГИЙН БАЙРАНД.

Даатгалын гэрээ дүгнүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалтыг татаж авах.

Хаяг:  Улаанбаатар хот, Хан-уул дүүргийн 3-р хороо, Чингисийн   өргөн чөлөө

Утас: 70101128 , 99994057, 99184445

Жич:  Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, сувилал, лаборатори, гемодиализи, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гэрээ хяналт, шалгалтын болон явцын үнэлгээгээр 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дотор дүгнэгдэнэ.

 

Нэгдүгээр ажлын хэсэг /Гэрээ дүгнүүлэх эмийн сангийн жагсаалт/

Хоёрдугаар ажлын хэсэг /Гэрээ дүгнүүлэх эмийн сангийн жагсаалт/

Гуравдугаар ажлын хэсэг /Гэрээ дүгнүүлэх эмийн сангийн жагсаалт/

Дөрөвдүгээр ажлын хэсэг /Гэрээ дүгнүүлэх эмийн сангийн жагсаалт/

Тавдугаар ажлын хэсэг /Гэрээ дүгнүүлэх эмийн сангийн жагсаалт/

Жич: Хяналт шалгалтын газраас хийсэн шалгалтын  үнэлгээгээр гэрээний биелэлтийг  дүгнэх эмийн сангийн жагсаалт

 ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ  ГАЗАР

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй