by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн даатгалын болон мэргэжлийн хяналтын төв байгууллагуудын хамтарсан шалгалт явагдаж байна.

2020/04/16    939 Үзсэн   

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан чиглэлийн хүрээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Эрүүл мэндийн даатгалын сан, Эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад тус хоёр  байгууллагын хамтарсан ажлын хэсэг шалгалт явуулж байна.

Шалгалтыг энэ оны 04-р сарын 13-наас эхлэн 06 дугаар сарын 01-ний хооронд хийж гүйцэтгэх бөгөөд шалгалтын хүрээнд:

– Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн амбулаторийн тусламж үйлчилгээ, үзлэг оношлогоо, шинжилгээг стандарт эмнэл зүйн удирдамж, зааврын дагуу үзүүлсэн байдалд,

– Аймгийн нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношлогоо, эмчилгээний төв, дүүргийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төвүүдийн өдрийн эмчилгээ, үйлчилгээг стандарт эмнэл зүйн удирдамж, зааврын дагуу үзүүлсэн байдалд,

– Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг стандарт эмнэл зүйн удирдамж, зааврын дагуу үзүүлсэн байдалд,

– Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношлогоо, шинжилгээний 4 багц тусламж үйлчилгээг иргэд даатгуулагчдад стандарт эмнэл зүйн удирдамж, зааврын дагуу үзүүлсэн байдалд хяналт шалгалт хийх юм.

Тус ажлын хэсэг нь шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоож, урьдчилан сэргийлэх шалгалтын дүнг нэгтгэн, дүн шинжилгээ хийж, нэгдсэн үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулан холбогдох яам, газруудад хүргүүлэн, хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулна.

Мөн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын дүн, мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж иргэд олон нийтэд хүргэнэ.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй