by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн даатгалын байгууллага эмнэлгийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад анхаарч ажиллана

2020/04/02    804 Үзсэн   

Монгол  улсад шинэ короновирус бүртгэгдсэнтэй  холбогдуулан төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын иргэд даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах  үүднээс  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын “Эмнэлгийн тусламж,үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах тухай”  тушаал гарлаа.

Уг  тушаалаар төрийн өмчийн зарим эрүүл мэндийн байгууллагуудад   эрүүл мэндийн даатгалын сангийн зарлагын 2020 оны төсвийн хуваарийн дагуу тухайн  байгууллагын сарын төсвийн хэмжээгээр санхүүжилтийг бүрэн болон 85 хувь хүртэлх хэмжээгээр урьдчилан олгохоор шийдвэрлэлээ.

Энэхүү шийдвэр  нь 2020 оны 04 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 08 дугаар сар хүртэл хэрэгжих бөгөөд дээрх хугацаанд олгосон санхүүжилтийн гүйцэтгэлийг  09 сараас эхлэн 11 сарыг дуустал  нөхөн тооцож  ажиллах юм.

Эрүүл мэндийн даатгалын байгууллагын гаргасан дээрх шийдвэр нь  коронавируст халдварын энэ үед эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж иргэд, даатгуулагчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нөхцлийг хангахад дэмжлэг болох юм.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй