by
7010-1128

Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн даатгалынхан орон нутагт ажиллалаа.

2019/06/28    452 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас аймаг, дүүргийн эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаатай танилцах, эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий байгууллагуудад зөвлөн туслах,  үйл ажиллагааг нийт аймгууд болон нийслэлийн Налайх, Багануур дүүргүүдэд зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар  хөдөө орон нутагт ажиллах ажлын хэсгүүд Баруун, Хангай, Төв, Говийн  бүсийн аймгуудын эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий өрх,сум тосгоны эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн шүдний эмнэлэгт ажиллаж мэргэжил арга зүйн туслалцаа үзүүллээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймаг дүүргийн эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаатай танилцаж цаашид хэрэгжүүлэх ажлын талаар заавар зөвлөгөө өгч ажиллаж байна.

Түүнчлэн сонгон шалгаруулалтанд тэнцсэн хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн үзлэг, оношилгоо, эмчилгээ холбогдох стандартын дагуу явагдаж буй эсэх, амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн хэрэгжилт, элэгний В,С вирусийн эрт илрүүлэг, цахим системийн хэрэгжилтэнд хяналт тавьж зөвлөн тусалж байна.

Мөн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд даатгуулагчдад үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд эрүүл мэндийн сайдын 2018 оны 196, 288 дугаар тушаалаар баталсан элэгний В,С вирусийн халдварын илрүүлэг, оношилгоо эмчилгээний зааврыг  мөрдөж ажилласан эсэхэд хяналт тавьж, цаашид үзүүлэх хэрэгжилтийн талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Мөн аймгуудын Нийгмийн даатгалын хэлтсийн албан хаагчидтай эрүүл мэндийн даатгалын чиглэлээрх хууль тогтоомж, бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл , Нийгмийн даатгалын ерөнхий газартай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний хэрэгжилт, тулгамдаж буй асуудал зэргээр санал солилцож мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Орон нутагт ажиллах ажлын хэсэг  энэ  чиглэлээр Орхон, Хөвсгөл, зэрэг аймгууд болон нийслэлийн  Налайх, Багануур дүүргүүдэд ажиллана.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй