by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Энэ долоо хоногт ирсэн түгээмэл асуултууд

2021/01/08    1196 Үзсэн   
Эрүүл мэндийн даатгалын лавлах 1800-1363 дугаарын утсанд иргэдээс ирж байгаа нийт дуудлагын 60 гаруй хувь нь эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой асуултууд байна.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг заавал төлөх ёстой юу?
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд зааснаар Монгол улсын иргэн бүр эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах үүрэгтэй.
Энэ онд Эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэдэн төгрөг төлөх вэ?
Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй болон бусад иргэн, оюутнууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1% буюу сард 4200 төгрөг, жилд 50400 төгрөг төлнө.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хаана, яаж төлөх вэ?
Та edaatgal, ebarimt aпплекейшн ашиглан байгаа газраасаа хамгийн хялбараар төлж болно.Таны шимтгэл төлөлт 2-3 цагийн дотор эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдэж үйлчилгээ авах боломжтой болно.
Мөн интернет банк ашиглан төлж болно.
Аймаг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Мишээл экспо, Драгон,Дүнжингарав, Баянхошуу,Е-март, 3,4-р хорооллын Төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дээр очин төлөх боломжтой. Дээрх газруудад төлсөн тохиолдолд 48-72 цагийн дотор Таны шимтгэл төлөлт баталгаажна.
No photo description available.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй