by
7010-1128

Мэдээ мэдээлэл

Эмийн сангуудын хагас жилийн гэрээг дүгнэж байна.

2019/07/02    1063 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах эмийн үнийн хөнгөлөлтийн тусламж, үйлчилгээг иргэд даатгуулагчдад үзүүлэх даатгалын гэрээ бүхий эмийн сангуудын хагас жилийн гэрээг дүгнэж байна.

Улсын хэмжээд  1020 гаруй эмийн сан даатгалын гэрээ байгуулан иргэд даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлтийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Гэрээг дүгнэх ажлын  хэсгийн бүрэлдэхүүн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа даатгалын гэрээ бүхий 450 гаруй эмийн сангийн хагас жилийн гэрээг  дүгнэнэ.

Харин хөдөө орон нутаг болон Багануур, Налайх дүүрэгт  үйл ажиллагаа явуулж байгаа даатгалын гэрээ бүхий 560 гаруй эмийн сангууд  Эрүүл мэндийн даатгалын тасагт  хагас жилийн гэрээгээ дүгнүүлнэ.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй