by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Эмийн жор бичилт, эмийн үнийн хөнгөлөлтийн тусламж үйлчилгээний талаар

2020/05/29    1032 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний нэг төрөл болох эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг даатгуулагчид тэгш, хүртээмжтэй, чирэгдэлгүй, түргэн шуурхай үзүүлэхэд онцгой анхаарч байгаа билээ.

Тус газраас эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээ, эмийн хангамж, нөөц, ачаалал, жор бичилт, олголт, даатгалын сангийн төсвийн хүртээмжтэй газар дээр нь танилцаж, ажиглалт, нөхцөл байдлын үнэлгээг хийж,  үнэлгээний дүн болон Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар албан бичиг, мэдэгдлийг өрхийн эрүүл мэндийн төв болон даатгалын гэрээ бүхий эмийн сангуудад 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлэн ажилласан.

Эрүүл мэндийн даатгалын эмийн жор бичих цахим систем өнөөдрийн байдлаар доголдолгүй, хэвийн ажиллаж байгаа бөгөөд өрхийн эрүүл мэндийн төв, эмийн сангууд дээрх чиглэлийг хэрэгжүүлэн даатгуулагчдыг чирэгдүүлэхгүй байхад онцгойлон анхаарч ажиллана уу.

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь 06 дугаар сарын эхний өдрөөс эмийн үнийн хөнгөлөлтийн тусламж, үйлчилгээний талаар даатгуулагчдаас ирүүлж буй өргөдөл, гомдлыг тухай бүр очиж, дахин нягтлан шалгаж ажиллах бөгөөд зөрчил, дутагдал гаргасан тохиолдолд чиглэлд дурьдсан арга хэмжээг авч ажиллах болно.

 

        ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй