by
1800-1363

Мэдээ мэдээлэл

ЭМДЕГ/ӨӨТҮ/2018-01 ДУГААРТАЙ ТЕНДЕРИЙН ТУХАЙ

2018/11/17    1393 Үзсэн   

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 11 сарын 15-ны өдрийн 1/1540 дугаартай албан тоотоор “Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зарим хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгслийг худалдан авах” ЭМДЕГ/ӨӨТҮ/2018-01 дугаартай тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахыг мэдэгдсэн тул уг тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулах болсныг мэдэгдэж байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас уг тендерийг түр түдгэлзүүлсэнтэй холбоотойгоор тендер ирүүлэх эцсийн хугацааг 2018 оны 11 сарын 28-ны 12 цаг 00 минут, тендерийг нээх хугацааг 2018 оны 11 сарын 28-ны 12 цаг 30 минут болгосныг албан ёсоор мэдэгдэж байна.

Жич: 2018 оны 10 сарын 29-нд зарласан тендерийн баримт бичиг, өгөгдлийн хүснэгтэд заасан тендер хүлээж авах хугацаа болон нээх хугацааг дээрх хугацаагаар залруулж ойлгоно уу.

Ажлын хэсэг

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй