by
1800-1363

Мэдээ мэдээлэл

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн төрийн үйлчилгээг авах иргэдийн эрх зөрчигдөж байгаатай танилцлаа

2020/09/24    296 Үзсэн   
Хан-Уул дүүргийн Соёлын төв нь нийтийн эзэмшлийн талбайг хашаа татан хааж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн нийгмийн халамжийн газар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Нийслэлийн 27-р цэцэрлэгээр үйлчлүүлдэг иргэдийн тав тух, аюулгүй орчинд зорчих эрхийг зөрчсөөр байна.
Мөн 2017 онд “Эфэс констракшн” ХХК нь арьс ширний 25 дугаар байрыг дахин төлөвлөх барилгын инженерийн гадна шугам сүлжээг өргөтгөх үедээ дээрхи обьектуудын дэргэдэх нийтийн эзэмшлийн талбайн авто болон явган замыг хуулсан бөгөөд эвдсэн зам, талбайг өнөөдрийг хүртэл сэргээн засварлаагүй байна.
Үүний улмаас борооны ус тогтох, газар цөмөрсний улмаас шугам сүлжээ ил гарч аюулгүй байдал алдагдан, эвдрэл, гэмтэл үүсч, бороотой үед хүн байтугай автомашин зорчих боломжгүй болж, энэ орчмын байгууллагуудаас төрийн үйлчилгээ авах иргэдийн зорчих, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрх зөрчигдсөөр байгаа юм.
Тухайн обьект нь Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар төрийн нийтийн зориулалттай өмч мөн бөгөөд хувийн өмчийн нэгэн адил хуулиар хамгаалагдсан байдаг.
Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн байгууллагынхаа гадна зам, талбайн тохижилт, туслах зам, авто зогсоол, явган хүний замын байдалтай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох хүмүүстэй хамтран танилцаж, хүйтний улирал эхлэхээс өмнө нийтийн зориулалттай зам талбайг сэргээн засварлах талаар холбогдох хүмүүст хүсэлт хүргүүллээ.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй