by
1800-1363

Мэдээ мэдээлэл

ЭМДЕГ-тай гэрээт эрүүл мэндийн байгууллагууд 03 дугаар сарын гүйцэтгэлийн тайлангаа XML файлаар илгээнэ үү

2021/03/19    6007 Үзсэн   

ЭМДЕГ нь гэрээт эрүүл мэндийн байгууллагуудаас 2021 оны 03 дугаар сарын гүйцэтгэлийг XML бүтэцээр хүлээн авах тул “Эрүүл мэндийн даатгалын байгууллагын цахим системд илгээх XML файлын загвар”-ын дагуу өөрсдийн программ хангамжид өөрчлөлт оруулж, health.gov.mn-ийн hics эрхээр файлаа илгээнэ үү.

Заагдсан XML бүтцээс өөрөөр илгээсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын цахим систем хүлээн авахгүй бөгөөд тусламж үйлчилгээний гүйцэтгэлийг хянах боломжгүй, зардлын төлбөр олгохгүй болохыг анхаарна уу.

Жич: Цахим системд илгээх XML файлын загварыг доор хавсралтаар орууллаа.

ГЭРЭЭТ  ЭРҮҮЛ МЭНДИЙН

БАЙГУУЛЛАГЫН ДАРГА,

ЗАХИРАЛ НАРТ

 

Чиглэл хүргүүлэх тухай

Манай газар гэрээт эрүүл мэндийн байгууллагуудаас 2021 оны 03 дугаар сарын гүйцэтгэлийг XML бүтцээр хүлээн авах тул “Эрүүл мэндийн даатгалын байгууллагын цахим системд илгээх XML файлын загвар”-ын дагуу өөрсдийн программ хангамжид өөрчлөлт оруулж, health.gov.mn-ийн hics эрхээрээ  файлаа илгээнэ үү.

Заагдсан XML бүтцээс өөрөөр илгээсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын цахим систем хүлээн авахгүй бөгөөд тусламж үйлчилгээний гүйцэтгэлийг хянах боломжгүй, зардлын төлбөр олгогдохгүй болохыг анхаарна уу.

Жич:Цахим системд илгээх xml файлын загварыг хавсралтаар хүргүүлэв.

ДАРГА                                                 Л.БЯМБАСҮРЭН

 

Хянасан:

ТҮЧТХ-ын дарга                                                   Б.Оюунцэцэг

БТГ-ын дарга                                                        Б.Батчимэг

 

Боловсруулсан:

ЭЗТСХ-ийн дарга                                                Л.Одончимэг

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН

 БАЙГУУЛЛАГЫН ДАРГА, ЗАХИРАЛ НАРТ

 

Тоон мэдээлэл ирүүлэх тухай

Эрүүл мэндийн багц хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр санхүүжүүлэх ажлын хүрээнд оношийн хамааралтай бүлгийн, жагсаалт төлбөрийн аргын журмуудыг шинэчилж ЭМДҮЗ-ийн 2021 оны 03 дугаар тогтоолоор баталлаа.

Шинэчилсэн журмын хэрэгжилтийг хангаж эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан хэрэгжүүлэх тусламж, үйлчилгээний гүйцэтгэл үр дүнд эдийн засгийн үнэлгээ, судалгаа хийх шаардлагатай байгаа тул эрүүл мэндийн байгууллага бүрээс үзүүлж буй тусламж, үйлчилгээ бүрийн тоо хэмжээг 2020 оны гүйцэтгэл, 2021 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр тооцож хавсралт хүснэгтээр 2021 оны 02 дугаар сарын 24-ны дотор цаасаар болон цахим хаягаар / chinzorig.b@emd.gov.mn/  ирүүлж хамтарч ажиллана уу.

Ирүүлсэн тоон мэдээлэлд үндэслэн эрүүл мэндийн байгууллага бүрийн тусламж, үйлчилгээ үзүүлэх чадавхи, нөөцөд эдийн засгийн үнэлгээ, судалгаа хийж, тоон мэдээллийг УИХ-аар баталдаг төсвийн хүрээний мэдэгдэлийн төслийг боловсруулахад ашиглах тул мэдээллийг үнэн зөв, үндэслэлтэй гаргаж ирүүлэхийг анхаарна уу.

Хавсралт…. хуудас

ДЭД ДАРГА                                                 Г.ГИЙХНАРАН

Хянасан:

Хяннасан: БТГ-ын дарга                                Б.Батчимэг

Боловсруулсан: ЭЗТСХ-ийн дарга             Л.Одончимэг

ТӨР ӨМЧИЙН БОЛОН ХУВИЙН

ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН

 БАЙГУУЛЛАГЫН ДАРГА,

ЗАХИРАЛ НАРТ

 

Чиглэл хүргүүлэх тухай

Эрүүл мэндийн багц хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр санхүүжүүлэх ажлын хүрээнд оношийн хамааралтай бүлгийн, жагсаалт төлбөрийн аргын журмуудыг шинэчилж ЭМДҮЗ-ийн 2021 оны 03 дугаар тогтоолоор баталсан.

Эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэлээр санхүүжих эрүүл мэндийн байгууллагууд өөрийн цахим системд дараах зохицуулалтыг хийж мөрдөж ажиллахыг чиглэл болгож байна. Үүнд:

 

ДАРГА                                                 Л.БЯМБАСҮРЭН

 

 

Хянасан:

Хяннасан: ТҮЧТХ-ын дарга                            Б.Оюунцэцэг

Хяннасан: БТГ-ын дарга                                Б.Батчимэг

Боловсруулсан: ЭЗТСХ-ийн дарга             Л.Одончимэг

ТӨРИЙН

 ӨМЧИЙН БОЛОН ХУВИЙН

ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН

 БАЙГУУЛЛАГЫН ДАРГА,

ЗАХИРАЛ НАРТ

 

Чиглэл хүргүүлэх тухай

Тус газар нь эрүүл мэндийн сайдын 1а/936 тоот чиглэл, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 03 дугаар тогтоолоор батлагдсан оношийн хамааралтай бүлгийн жагсаалтын дагуу иргэд даатгуулагчдад үзүүлсэн төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын 2021 оны 03 дугаар сарын гүйцэтгэлийг xml бүтцээр хүлээн авахаар болсон тул “Эрүүл мэндийн байгууллагын цахим системруу илгээх xml файлын загвар”- ын дагуу өөрсдийн программ хангамжид өөрчлөлт оруулж, health.gov.mn-ийн hics эрхээрээ xml файлаа илгээнэ үү.

Дээрх xml бүтцээс өөрөөр илгээсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын цахим систем хүлээн авахгүй бөгөөд тусламж үйлчилгээний гүйцэтгэлийг хянах боломжгүй тул зардлын төлбөр олгогдохгүй болохыг анхаарна уу.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системруу илгээх xml файлын загварыг хавсралтаар хүргүүлэв.

 

ДАРГА                                                 Л.БЯМБАСҮРЭН

 

 

Хянасан:

Хяннасан: ТҮЧТХ-ын дарга

 

Б.Оюунцэцэг

Хяннасан: БТГ-ын дарга                                           Б.Батчимэг

Боловсруулсан: ЭЗТСХ-ийн дарга                         Л.Одончимэг

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй