by
7010-1128

Мэдээ мэдээлэл

“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ХӨТӨЛБӨРИЙН ГҮЙЦЭТГЭЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

2019/06/17    876 Үзсэн   

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол “  үндэсний  хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцан элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг улсын болон хувийн хэвшлийн 27 лаборатори хийж байна.

Уг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой иргэд даатгуулагч, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн хүсэлт, шаардлагын дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийслэл болон орон нутгийн бүх лабораториудыг хяналт шалгалтад хамруулж байна.

Дээрх хяналт шалгалтыг “Монголын лабораториудын нэгдсэн холбоо”, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХӨСҮТ-ийн нэгдсэн лаборатори болон хувийн хэвшлийн лабораториудын төлөөллүүдтэй хамтран явуулж байна .

Элэгний  В,С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийж байгаа нийслэл болон орон нутгийн лабораториудын  үйл ажиллагааны явцыг газар дээр нь сорил шинжилгээ хийлгэх замаар стандарт ажилбарын мөрдөлтийг шалгаж, чанарын нэгдсэн үнэлэлт, дүгнэлт өгөхөөр ажлын хэсэг хяналт шалгалтыг хийж байна.

Энэхүү хяналт шалгалтыг улирал тутамд тогтмол хийхээр төлөвлөөд байна .

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй