by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Шүдний эмнэлгийн сонгон шалгаруулалт явууллаа.

2020/04/16    313 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор сумын эрүүл мэндийн төвийн шүдний кабинетууд, зарим дүүргийн алслагдсан хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгууллаа.

Сонгон шалгаруулалтанд Говь-сүмбэр аймаг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20-р хороо, Баянзүрх дүүргийн 11-р хороо Хонхор тосгон, 20-р хороо Гачуурт тосгон, 28-р хороо Хужирбулан, Хан-Уул дүүргийн 10-р хороо Шувуун фабрик, 12-р хороо Биокомбинат,13-р хороо Туул тосгон, 14-р хороо Өлзийт хороолол, Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Жаргалант тосгон, Налайх, Багануур, Багахангай дүүргийн шүдний үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн 21 шүдний эмнэлгүүд оролцлоо.

Эдгээрээс дараах 15 эрүүл мэндийн байгууллага сонгон шалгаруулалтанд тэнцэж амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэхээр даатгалын гэрээ байгуулан ажиллах боллоо.

  1. Булган аймаг Хутаг-Өндөр сумын ЭМТ
  2. Говьсүмбэр аймаг Лаки-дент ХХК-ны Амирлахуй эмнэлэг
  3. Говьсүмбэр аймаг Өлзий дент шүдний эмнэлэг
  4. Говь-Алтай аймаг Бугат сумын ЭМТ
  5. Говь-Алтай аймаг Цээл сумын ЭМТ
  6. Дархан уул аймаг Шарын гол сумын ЭМТ
  7. Дархан уул аймаг Шарын гол сумын Буяны үр эмнэлэг
  8. Завхан аймаг Түдэвтэй сумын СДЭ
  9. Завхан аймаг Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэг
  10. Өмнөговь аймаг Ханбогд сумын СДЭ
  11. Өвөрхангай аймаг Уянга сумын ЭМТ
  12. Хэнтий аймаг Биндэр сумын СДЭ
  13. Хөвсгөл аймаг Хатгал тосгоны эмнэлэг
  14. Сэлэнгэ аймаг Сайхан сумын ЭМТ
  15. Увс аймаг Баруун туруун сумын ЭМТ-үүд

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй