Бүх шатлалын эмнэлгийн эмч мэргэжилтнүүд 2020 оны 11 дүгээр сарын 2-ноос 2021 оны 1 дүгээр сарын 19 өдөр хүртэлх хугацаанд 394,746 цахим жор бичжээ.
Харин цахим жорын 42 хувийг “Даралт бууруулах” эм эзэлж байгаа аж. Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-үүдийн эмч нар жор бичихдээ тухайн эмийг үйлдвэрийн нэршлээр бус ерөнхий нэршлээр бичих, үйлчлүүлэгчдэд эмчилгээний үр дүн, хяналтын талаар мэдээлэл өгч байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.