by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Хөнгөлөлттэй эмийн жороор хэрхэн зөв зохистой үйлчлэх талаар мэдээлэл өгөх онлайн сургалт зохион байгууллаа

2021/07/01    1212 Үзсэн   
Төрийн болон хувийн хэвшлийн албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ, даатгалын ач холбогдол, үр шимийг таниулах, 2021 оны ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолын талаар ойлголт, мэдээлэл өгөх нэгдсэн сургалтыг ЭМДЕГ-ын албан хаагчид биечлэн болон цахим хэлбэрээр зохион байгуулдаг.
Энэ хүрээнд өнөөдөр ЭМДЕГ-ын ОНХХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Түвшинжаргал “Сити фарм МЭИК “ХХК-ийн албан хаагчдад Эрүүл мэндийн даатгалаар үзүүлэх тусламж, үйлчилгээ болон эмийн сангууд хөнгөлөлттэй эмийн жороор хэрхэн зөв зохистой үйлчилж, алдаа дутагдал гарахаас сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвөлгөө өглөө.
Та Эрүүл мэндийн даатгалтай холбоотой байгууллага, хамт олны сургалт, зөвлөгөө, мэдээллийг онлайнаар болон биечлэн авахыг хүсвэл ЭМДЕГ-ын лавлах утас 1800-1363 дугаарт холбогдох боломжтой.
May be an image of 2 people, screen and text

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй