by
7010-1128

Мэдээ мэдээлэл

Хөнгөлөлттэй эмийн жагсаалт шинэчлэн батлагдлаа.

2019/11/28    10777 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл 2019 оны 7-р сарын 29-ны өдрийн 12-р тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд  хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталж, 2019 оны 12 сарын 1 –нээс  улс орон даяар даатгалын гэрээ бүхий 1000 гаруй эмийн сангаар дамжуулан олгохоор боллоо.

Энэ жилийн хувьд эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах эмийн үнийн хөнгөлөлтөд 34,9 тэрбум төгрөгийг зарцуулна.

Жагсаалтыг шинэчлэн батлахдаа Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн АНУ, Европ, Азийн орнуудад  чанар, аюулгүй байдлаа баталсан ууж хэрэглэдэг эмүүд орсон.

Шинэчилсэн жагсаалтад  насанд хүрэгчдийн 175 ерөнхий нэршлийн 643 эмийг 20-80% хүртэл, хүүхдийн 53 ерөнхий нэршлийн 159 нийт 800 гаруй  худалдааны нэрийн эмэнд дунджаар 20%-80% үнийн  хөнгөлөлтийг үзүүлнэ.

ЭМИЙН ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ 12-Р ТОГТООЛЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй