by
7010-1128

Мэдээ мэдээлэл

Хүн амыг хорт хавдрын эрт илрүүлэг, оношлогоонд хамруулах тухай хууль батлагдлаа

2019/10/18    261 Үзсэн   

Хүн амыг хорт хавдрын эрт илрүүлэг, оношлогоонд хамруулах ялангуяа зорилтот бүлгийн иргэдийг жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах боломжтой боллоо.

Тодруулбал, өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Уг хууль батлагдсанаар 2020 оноос иргэд хорт хавдрын урьдчилсан үзлэгт хамрагдах боломжтой болох бөгөөд хэдэн насандаа ямар шинжилгээ, оношлогоонд хамрагдахыг нарийвчлан заасан байна.

Зорилтот бүлгийн хүмүүсийг эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулснаар 2030 он гэхэд элэгний хорт хавдрын нас баралтыг 35 хувиар, ходоодны хорт хавдрын нас баралтыг 42 хувиар бууруулж, умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын 90 хувийг эрт илрүүлж, эмчлэх, боломжтой гэж үзжээ.

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжсэнээр:

  • Аймаг, дүүргийн эмнэлгүүдэд түгээмэл тохиолдож буй элэг, уушги, улаан хоолой, умайн хүзүү зэрэг долоон төрлийн хавдрыг эрт илрүүлэх нэгж байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангана.
  • 40 түүнээс дээш насны, элэгний В, С вирусийн халдвартай, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг хорт хавдар илрүүлэх үзлэг шинжилгээнд жилд 1-2 удаа хамруулах
  • 40 түүнээс дээш насны иргэнийг ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд жилд нэг удаа хамруулах
  • 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд 3 жилд нэг удаа хамруулах
  • 50-иас дээш насны иргэнийг уушгины хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах
  • 50 түүнээс дээш насны иргэнийг бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулахаар хуульд заажээ.

Хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөртэй зорилтот бүлгийн бүюу дээрх насныхныг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулснаар 2030 он гэхэд элэгний  хорт хавдрын нас баралтыг 35 хувь, ходоодны хорт хавдрын нас баралтыг 42 хувиар бууруулна. Мөн умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын 90 хувийг эрт илрүүлж, эмчлэх боломжтой хэмээн тооцоолжээ.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй