by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Хэнтий, Сүхбаатар аймгийн гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудад хийх шалгалт өнөөдрөөс эхэллээ.

2020/06/30    241 Үзсэн   

Аймгуудын эрүүл мэндийн даатгалын тасаг, даатгалын гэрээ бүхий байгууллагуудад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөвлөгөөт шалгалтыг Хяналт, шалгалтын газрын дарга И.Энхбат, ахлах мэргэжилтэн Ш.Сэлэнгээр ахлуулсан ажлын хэсгүүд өнөөдрөөс эхлэн 9 хоногийн хугацаанд хийнэ.

Шалгалтаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ, даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх, худалдан авах гэрээний хэрэгжилтэд хяналт хийгдэнэ.

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон бусад холбогдох хууль, стандарт, дүрэм, журмын хэрэгжилт, эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаа, орлогын бүрдүүлэлт, хуваарилалт, төвлөрүүлэлт, 2019 оны тусламж, үйлчилгээний чанар, зардлын гүйцэтгэлд давхар хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, холбогдох арга хэмжээг авч, мэргэжил арга зүйн зөвлөмжийг хүргүүлэн ажиллана.

Шалгалтанд аймгуудын төр, хувийн хэвшлийн эмнэлэг, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, шүдний эмнэлэг, эмийн сан, Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд элэгний В, С вирусын идэвхижил тодорхойлох, баталгаажуулах, илрүүлэх шинжилгээ хийх лаборатори зэрэг эрүүл мэндийн байгууллагуудыг хамруулна.

Хяналт шалгалтын үр дүнг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим хуудас болон фэйсбүүк хуудсаар дамжуулан иргэд даатгуулагчдад мэдээллэнэ.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй