by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний чиглэлээр цахим сургалт хийлээ.

2020/05/28    590 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран даатгалын гэрээ бүхий 20 гаруй байгууллагын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, амбулатори, поликлиникийн эрхлэгч, даатгал хариуцсан эмч, статистикч эмч нарын нийт 130 хүнд цахим сургалтыг зохион байгууллаа.

Цахим сургалтаар “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, өртөгийн жин, журам батлах тухай” Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 28 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, арга зүйгээр хангаж, цаашид хамтран ажиллах талаар чиглэл өглөө.

Сургалтанд оролцогчдоос эрүүл мэндийн даатгалын төлбөрийн хэмжээ, өртөг жинг тооцох арга, санхүүжилтийн гүйцэтгэл болон бусад холбоотой тавьсан асуултад  Бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баярболд, Тусламж, үйлчилгээний чанарын газрын ахлах мэргэжилтэн Ж.Энхбилэг, Хяналт шалгалтын газрын ахлах мэргэжилтэн Ш.Сэлэнгэ, Санхүү төлбөрийн ахлах мэргэжилтэн Г.Мөнхцацрал, Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түвшинжаргал нар хариулт өгч, санал солилцсон үр дүнтэй сургалт боллоо.

 

 

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй